Нэгдэл

1956 оны 2 сарын 13-нд тус сумын нутаг дэвсгэрт ХАА-н нэгдэл байгуулагдсанаар тус сумын түүх түүнтэй нягт холбоотой болж “Сум Нэгдэл” нэрийн дор явагдаж ирсэн байдаг.

Анх “Социализмын зам” нэгдэл нь 17 өрх, 36 ам бүл, 2500 толгой малтай, тэмээний хом 1, хүрз 4 гэсэн хөдлөшгүй хөрөнгөтэй байгуулагдсан бол 1976 онд гарсан нэгдлийн 20 жилийн ойгоор гаргасан товхимолд дурдсанаар “Социализмын зам” нэгдэл нь МАА-н 3 бригад, туслах үйлдвэрийн 1 бүгд 4 бригадтай 9 хэсэг, 81 суурьт тулгуурлан үйлдвэрлэлээ явуулдаг 314 өрх, 1700 хүн ам, 58500 толгой малтай ба одоогийн байдлаар авто машин 10, трактор 3, дизель мотор 5, сумын төвийн айл өрх, албан газрууд 100% шугамын радиотой, малчдын 97% нь хүлээн авагчтай, бүх өрхийн 40% нь цахилгаан гэрлээр хангагдсан” гэж тэмдэглэсэн байна.

Нэгдлийг анх санаачлан байгуулагчид:

1.Д.Балжинням

2.Т.Гаалчиг

3. Даваагийн Дадъяат

4. Амарын Дамдин

5. Доокоо Доноров

6. Чүлтэм Зурман

7. Доокоо Зургаадай

8. Пачгины Лхагваа

9. Мухулай Мухаршар

10. Доокоо Самдан

11. Хөхийн Сэндэн

12. Амирмэдийн Сэрж

13. Цэрэн Хөөвч

14. Аармаг Чүлтэм

15. Цагаадай Цэдэв

16. Сэндэн Лхамсүрэн

17. Чүлтэм Аюуш

Дээрх хүмүүс анхны хурлаа хийж нэгдлийн ерөнхий хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж анхны нэгдлийн даргаар А.Чүлтэмийг сонгожээ. Мөн шалган байцаах комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь Д.Дадъяатыг сонгосон байна.

“Социализм зам” нэгдэл нь байгуулагдаад 1922 он хүртэл 36 жил оршин тогтнохдоо тухайн үеийн ханшаар 10,0 гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, жилд 3,4-4,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум орон нутгийн бүх үйлчилгээг үзүүлдэг, ард иргэдийн амьдрал түүнээс ихээхэн хамааралтай хамтын аж ахуй байсан юм.

Тухайн үед нэгдэл нь сум орон нутгийн хөгжлийн ихээхэн урагш түлхсэн бөгөөд одоо бид бүгдийн бахархал болсон бүтээлч ажлууд тэр үеийн нэгдлийн удирдлага, түүний гишүүдтэй салшгүй холбоотой юм.