Нэвтийн рашаан

Уг рашаан нь Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн нутагт орших бөгөөд Ховдоос 61 км Дуут сумын төвөөс 10 км газарт оршдог. Цөс дотрын эмчилгээний рашаан юм. Нийт таван булаг байдаг.

Нутгийн ардууд нэвтийн рашааныг 32 төрлийн 108 өвчнийг анагаах шидтэй гэж үздэг бөгөөд рашааны эхийг болгож эхний хөх булаг (өртөөний булаг) хэмээн ярилцдаг. Босгын эхээр ороод хөх үзүүр дээр байх рашааныг шүдний рашаан гэдэг. Энэ булгаас Хамар давааны амны дээд талын хөх үзүүрийн рашааныг толгойн рашаан гэж нэрлэдэг. Агуйтын араан суугийн усыг үе мөчний, доод улаан үзүүрийн рашааныг Цээрийн,Улаан хадны булгийг ходоодны ,Хар морьтыг цөсны Нэвтийн амны рашааныг доторийн гэх мэтээр нэрлэдэг. Мөн Нэвтийн амны рашааны дэргэд нүдний рашаан гардаг байсан гэх хоёр чулуу байх ба түүний дэргэд эх замаг бүхий бяцхан хашаалсан усыг суудаг ус гэнэ. Түүний шаврыг үе мөч зэрэгт татаж хэрэглэдэг. Нэвтийн рашаан амралт нь Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн хөрөнгө байсан  НДҮ тарж хувьчлагдахад хамт хувьчлагдсан байна. Тус амралт нь тухайн үедээ нэг ээлжэндээ 50 хүн амраах хүчин чадалтай. Эмчилгээ сувилгаа, амралтын үйлчилгээ үзүүлдэг. Амрагчидын 5 байр, холбоо, улаан булан, дэлгүүр, талхны газар, дизель станц, хүнсний склад, контор, халуун ус, зоогийн газар бүхий тохилог амралтын газар болон ажил үйлчилгээгээ явуулж байжээ.