Мэндчилгээ

Дэлхийн болон Монголын өнцөг буланд, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийт Монголчууддаа болон Ховд аймгийн Дуут суманд ажиллаж амьдарч байсан уугуул, суугуул иргэд, Улаанбаатар хот, Ховд аймгийнхаа нутгийн зөвлөл та бүхэндээ сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Тус сум одоогийн байдлаар 500 гаруй өрх 2100 гаруй хүн амтай, хүн амын 85% урианхай, үлдсэн хувь нь бусад ястан эзэлдэг. 87,5 мянган толгой малтай. Далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт оршдог, байгаль цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай, өндөр уулын бүс нутагт оршдог.

Сүүлийн жилүүдэд сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч 2012 онд хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн кабон, нутгийн удирдлагын ордон шинээр баригдаж, Нэвтийн рашаан амралт, Цагаан бургас багийн төв эрчим хүчинд холбогдож, мал сүрэг өсөж, иргэдийн амьдрал ахуй дээшилж байна.

Цаашид Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж дараах зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. 2012-2016 онд Сургууль хичээлийн болон сургуулийн дотуур бай, Эрүүл мэндийн төв, Хөх бэлчир багийн төвийг шинээр барьж, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлж, интернtтэд холбогдох, үндэсний өв соёлоо хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Эрхэм хүндэт та бүхнийг тус сумын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сум орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө өөрийн санал бодлоо  илэрхийлж хамтран ажиллахыг уриалж байна.

Дуут сумын

                        ИТХ дарга   Г.Цэвэлмаа                                Засаг дарга            Д.Таванцэрэг