Шивэр баг


   Дуут сумын Шивэр баг нь 56000 км2  газар нутагтай  425 хүн амтай үүнээс 221 эрэгтй 204 эмэгтэй багийн хүн амын 95% буюу 407 нь урианхай ястан үлдсэн 5% нь Халх Захчин Өөлд ястангууд амьдардаг.Манай баг нийт 26572 толгой малтай Үүнээс 11221 толгой хонь 13816 ямаа,108 толгой үхэр 430 адуу 25 тэмээтэй.Манай баг нь хойд талаараа Баян-өлгий аймгийн Дэлүүн сум,зүүн талаараа Буянт сумын Цагаан эрэг Хар цохио багуудтай хиллэдэг.Манай багийн мөнх таст Бүрэгтэй хайрхан хэмээх үзэсгэлэнт уул нь далайн түвшнээс 3876метрын  өндөрт оршидог.  Бүрэгтэй хайрхан уулын орчим нутагт нэн ховордож буй  Янгир ямаа, Цоохор ирвэс,суусар ,шилүүс,хойлог ахуун  зэрэг ховордож буй ан амьтан нутагласаар байгаа.Манай баг нь Урианхай нь өв соёлоо хойч үедээ уламжилан үлдээсээр ирсэн. Эрт дээр үеэс улбаатай  Урианхай сурын харвааг  өвлөн ирсэн идэр залуу харваачдаас спортын мастер 4,аймгийн мэргэн 3 төрөн гараад байна.Манай баг нь аймаг сумын сайн малчин 40гаруйтай аймаг сумын алдарт уяач 20 гаруйтай билээ.