Цагаан бургас баг


  Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас баг нь 1959 онд анх тулгын чулуугаа тавьж Цагаанбургас нэртэйгээр бий болсон түүхтэй ...................км нутаг дэвсгэртэй тус баг нь Халх , Урианхай, Захчин зэрэг ястангуудаас бүрддэг одоогоор 104 өрх, 450 хүн амтай , 29456 толгой малтай Газар нутгийн онцлог гэвэл Хонгор , Жинст хоёр хайрханаа түшсэн Нэвтийн рашаан амаралт нь тус багийн нутаг дэвсгэрт байралдаг  Цагаан бургас  баг нь үе үеийн олон арван алдартангуудаараа бахархаж явдаг. Жишээ нь 1945 оны Дайнд оролцож цусан гавьяаны одонт, 1964 оны Улсын аварга  малчин, Аймгийн начин Бат-очирын  Шижээ агсан, Аймгийн хошой аварга, Ховд аймгийн анхын 3000 мянгат малчин, хөдөлмөрийн хүндэт медалаар тус тус шагнагдаж  байсан. Я.Рэнцэн, Аймгийн хошой аварга. Б.Намсрай агсан, Аймгийн сайн малчин аймгийн алдарт уяач Ц.Нямдаваа , Аймгийн сайн малчин Н.намбар, З.Батзориг зэрэг олон аварга алдартангууд МАА-н үйлдвэрлэлээс төрөн гарсан билээ. Түүнчлэн гурван үеийн аймгийн арслан цолтой Босоо Самдан, Самдангийн Содмоо, Содмоогийн Ганхуяг, Аймгийн начин Хорхойн Равжаа, Равжаан, хүү Аймгийн заан   Булгаа гэх мэт Хүчит бөхчүүдээрээ бахархаж явдаг.