Босго баг


Дуут сум 1942 онд байгуулагдахад  одоогийн босго баг нь 4-р баг ,үйлдвэр бригад нэртэйгээр хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх ,зам харгуй засах ,зэрэг тухайн сум нэгдлийн хүнд хүчир ажил болгоныг хийж ,бүтээн байгуулж ирсэн түүхтэй .тэр үед удирдаж ажиллуулж байсан хүмүүсээс дурсан санахад Р.Булгаа ,Б.Бадамцэдэн, Б.Төмөржав нарын олон арван ажилч хичээнгүй ,хөдөлмөрч хүмүүсийг нэрлэж болно. 1992 онд  үндсэн хууль  шинэчлэгдэн батлагдаж багийн статуст шилжихэд  Тус баг нь “Босго “ нэртэйгээр төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэж ,төр иргэн хоёрыг холбох  гүүр болон ажиллаж ирлээ.                                                                                                           Багийн анхны даргаар  1.У.Бямбаа 1992-1993  2. Л.Мөнхнасан 1993-1996  3. Н.Энэбиш 1996-2000 

                                            4.Оюунчимэг  2000-2004  5. Л.Нарангэрэл 2004-2008 6. Одбаатар 2008-2012

                                            5.Л.Нарангэрэл 2012  оноос эхлэн ажиллаж байна.

Дуут сумын Босго баг нь 140 өрх 518 хүн амтай монголын суурин цэгүүдээс хамгийн өндөрлөгт оршдог  тодотголтой. 2013 оны хагас жилийн тоогоор 9200 толгой мал 4 төрөл дээр тооллуулсан. Босго багт  ИТХ,ЗДТГ ,Сургууль, Цэцэрлэг , Хүн эмнэлэг,Соёлын төв  ХААН, Хадгаламж  зэрэг төсөвт болон салбар нэгжүүд  , худалдаа болон иргэдэд үйлчлэх чиглэлээр 18 нөхөрлөл хоршоо, ТББ –д үйл ажиллагаагаа явуулж байна. Тус баг нь  2006 онд  Ховд аймгийн” жишиг баг” 2007 онд БИНХ шалгаруулхад  3-р байрт   2011 онд ажлаараа Тэргүүн байрт шалгарч өргөмжлөл хүртэж байсан. Манай багт улс аймгийн алдар цуутай ,төр засгийн гавъяа шагналтай хүмүүс олон бий. Улсын чанарын аварга Н.Балжир, Аймгийн 3 үеийн үе дамжсан арслан  С.Содмоо зэрэг олон хүнийг нэрлэж болно.Бид  хойшид   улсын тэрүүний “Жишиг баг” цэвэрч, тохилог сум болгохоор зорилт  тавин ажиллаж байна.