Хөхбэлчир баг


Тус сумын Хөхбэлчир баг нь  сумын баруун өмнөд хэсэгт байрладаг, өмнө талаараа Манхан сумын Тахилт багтай, баруун талаараа Мөнххайрхан сумын Алаг багтай, хойд талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай хиллэдэг.62361 км2 газар нутагтай.

                Тус баг нь  далайн төвшнөөс дээш 3800-4000 м өндөр, Битүүт, Хөх хавцлын хяр, Маш зэрэг өндөр уул нуруутай.Маш, Хөххавцал, Цэнхэрийн гол, Олгой нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

                Багийн нутагт  аргаль, янгир, шилүүс, суусар, тарвага,  хойлог, ахуун зэрэг ан амьтан жигүүртэн байдаг.Тус баг нь 148 өрх, 587 хүн амтай урианхай ястан амьдардаг.Үүнээс ахмад настан 39, хамгийн өндөр настан 84 настай.

                2012 оны  жилийн эцсийн мал тооллогоор  33149 толгой мал тоологдсон.Үүнээс: тэмээ 22,  адуу 505,  үхэр 2656, хонь 15207, ямаа 14759 тус тус тооллогдсон.

                Хамгийн их мал тоолуулсан  малчин нь Монгол улсын сайн малчин Б.Амгаланбаяр 2039 толгой мал тоолуулсан.

                Тус багт  “Монгол улсын сайн малчин” 2, аймгийн сайн малчин 13 байдаг ба малтай 110 өрх байна.

                Тус багт тулгамдаж буй асуудал: 1.Бэлчээрийн усан хангамж маш муу иймд өвөлжөөнд гүний худаг хэрэгтэй.

                2.Хадлангийн талбай байхгүй учир малчид өвс тэжээл нөөцөлж чадахгүй аймгаас үнэтэй өвс тэжээл авч байна.

                Хөхбэлчир багт 2013-2016 онуудад хийх ажлын төлөвлөгөөнд

                1.Багийн төвийг шинээр барьж тохижуулах

                2.Багийн нутаг дэвсгэрт 2-оос доошгүй гүний өрөмийн худаг гаргах

                3.Багийн хэмжээнд зам засварын ажил сайжруулах

                4.Малгүй мал цөөтэй өрхүүдийг малжуулах төсөлд хамруулах.

                5.Багт хадлангийн талбайтай болох

                6.Малчдыг хоршоонд хамруулж түүхий эдээ бийржээр дамжуулж борлуулдаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.