Сум байгуулагдсан түүх

1942 оны 6 сард Дуут сум нь 10 багтай 408 мян га газар нутагтай,3500 орчим хүн амтай, 600 орчим өрхтэйгээр Шивэрийн эхэн хужиртад 4 гэртэйгээр байгуулагджээ. 1942 оны 9 сард одоогийн байрлаж байгаа Босгын хавцлын эхэнд суурьшан  байршжээ

Сумын нутаг  дэвсгэрт  510 өрх, 1960  хүн ам оршин суудагаас:

Шивэр багт 117  өрх, 424 хүн

Хөхбэлчир багт  149  өрх, 579 хүн

Цагаанбургас багт 103  өрх, 428 хүн

Босго багт  141 өрх, 529  хүн ам оршин суудаг.

Хүн амын 80 орчим хувийг урианхай,  үлдэх хувийг халх, захчин болон бусад ястангууд эзэлдэг.

2012 оны жилийн эцсийн байдлаар сумын хэмжээнд 87004 толгой мал тоологдсон.

Сүүлийн жилүүдэд  мал сүргээ тогтмол өсгөж Улсын сайн малчнаар Хөхбэлчир багийн малчин Ж.Төмөрчулуун, М.Амгаланбаяр,  Аймгийн сайн малчнаар  Хөхбэлчир багийн малчин  Л.Төрбат, М.Батхүү, Б.Амгаланбаяр, З.Баатархүү, С.Даваахүү, С.Ганзориг, П.Тэрбиш, М.Батхүү, Ц.Батчулуун Шивэр багийн малчин Н.Цогтоо, Б.Олзвой, Н.Бэгз,  Р.Сэсээр, Я.Энхболд Цагаан бургас багийн  малчин Н.Намбар, З.Батзориг нар шалгарч, АИХ-ын депутат, аймгийн хошой аварга  Я.Рэнцэн хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж малчин   түмнээ хошуучлан ажиллаж байна